Зүтгүүрийн тэнхимийн танилцуулга

     2007 онд анх УБТЗ-ын МСҮТ байгуулагдаж “Зүтгүүрийн туслах машинч”, “Илчит тэрэгний засварчин” мэргэжлээр нэг жилийн сургалттай мэргэжилтэй ажилтан бэлтгэж байсан бол 2019 оноос УБТЗ-ын Политехник коллеж болж өргөжсөнөөр мэргэжлийн боловсролын” Зүтгүүрийн туслах машинч”, “Илчит тэрэгний засварчин”, техникийн боловсролын “Зүтгүүрийн техникч” мэргэжлээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Зүтгүүрийн чиглэлээр дараах мэргэжлээр чадамжид суурилсан сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
Техникийн боловсролоор:
  • Зүтгүүрийн техникч мэргэжлээр 3 жил
  • Зүтгүүрийн техникч мэргэжлээр 1,5 жил /эчнээ/
Мэргэжлийн боловсролоор:
  • Илчит тэрэгний засварчин мэргэжлээр 1 жил
  • Зүтгүүрийн туслах машинч мэргэжлээр 1 жилийн сургалтыг лекц, семинар, лабораторийн ажил, үйлдвэрлэлийн сургалт, үйлдвэрлэлийн дадлагыг явуулж зүтгүүрийн техникч, зүтгүүрийн туслах машинч, илчит тэрэгний засварчин мэргэжлээр төгсгөхөөс гадна үйлдвэрлэлийн дадлагыг бүрэн хангалттай хийсэн оюутнуудад засварчны 1-2-р зэрэг олгож төгсгөж байна.
      Политехник коллежийн зүтгүүрийн техникч, зүтгүүрийн туслах машинч, илчит тэрэгний засварчин мэргэжлээр жилд 150-иад оюутан төгсөж үйлдвэрлэл дээр Улаанбаатар төмөр замын Дархан, Улаанбаатар, Сайншанд, Замын-Үүд татах хэсэг болон Монголиан транс лайн ХХК, Монголиан транс ложистик ХХК болон Монголын төмөр зам ТӨХК-д ажиллаж байна.
       Зүтгүүрийн тэнхимийн багш нар нь УБТЗ-ын коллежийг Зүтгүүрийн аж ахуйн инженер мэргэжилтэй төгсөж, мэргэжлээрээ үйлдвэрлэл болон сургалтаар 22-37 жил ажилласан дадлага туршлагатай баг хамт олон байна.
Сургалтын орчин:
  • Зүтгүүрийн авто тоормосын иж бүрэн лаборатори
  • Зүтгүүрийн хөдөлгүүрийн эд ангийн бүтцийн лаборатори
  • Зүтгүүрийн мэргэжлийн лекцийн кабинет
        Сургуулийн дадлагын газарт ТЭМ-2 серийн илчит тэрэг, хөдөлгүүрийн эд ангиуд, Д-49 төрлийн дизель хөдөлгүүр дээр дадлага, сургалтыг явуулж байна. Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг сургалтын байгууллагын чанарыг үнэлж магадлан итгэмжлэл олгодог байгууллага бөгөөд “Зүтгүүрийн техникч” хөтөлбөр 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн.
     

  Техникийн боловсролын дипломын зэрэгтэй 3 ба 1,5 жилийн зүтгүүрийн техникчээр төгсөгч нь мэргэшсэн чиглэлээрээ зүтгүүрийн депод засварчин, туслах машинч, хэмжигч техникч, бригадын дарга, мастер, хүлээн авагч, үл эвдэхийн оператор, тууз орчуулагчаар ажиллана.


  Илчит тэрэгний засварчин 1 жилийн төгсөгч нь мэргэшсэн чиглэлээрээ зүтгүүрийн депод засварчнаар ажиллаж үйлдвэрлэл дээр 3 жил ажиллаад ажлаа хийх явцад 1,5 жилийн зүтгүүрийн техникчээр дэвшин сурах боломжтой

  Зүтгүүрийн туслах машинч 1 жилийн төгсөгч нь мэргэшсэн чиглэлээрээ зүтгүүрийн депод туслах машинч, засварчнаар ажиллаж үйлдвэрлэл дээр 3 жилийн дараа ажлаа хийх явцад 1,5 жилийн зүтгүүрийн техникчээр дэвшин сурах боломжтой.






Б.Энхтайван

Зүтгүүрийн тэнхимийн эрхлэгч


Мэргэжил: Зүтгүүрийн аж ахуйн инженер механик
Ажлын туршлага: 37 жил
Боловсрол:
  • Төмөр замын техникум 1989 он Зүтгүүрийн техник механик мэргэжлээр техник,
  • Төмөр замын коллеж 2000 он Зүтгүүрийн инженер механик мэргэжлээр бакалавр,
  • Удирдлагын академийн Бизнесийн сургууль 2006 он Бизнесийн удирдлагын менежер
  • ШУТИС-ын МехТС-д 2021 он“Дотоод шаталтын хөдөлгүүр” мэргэжлээр магистр.
Шагнал урамшуулал:
  • 2008 оны 7-р сард УБТЗ-ын “Тэргүүний төмөр замчин”
  • 2014 оны 7-р сард Зам тээврийн яамны Монгол улсын “Тэргүүний замчин”
  • 2016 оны 1-р сард УБТЗ-ын “Төмөр замчны алдар”
  • 2018 он 2-р сард Боловсролын яамны "Боловсролын тэргүүн"
  • 2020 оны 1-р сард ЗТЯ-ны "Хүндэт төмөр замчин"


Д.Мөнхбуян

Зүтгүүрийн мэргэжлийн багш


Мэргэжил: Зүтгүүрийн аж ахуйн инженер механик

Ажлын туршлага: 19 жил

Боловсрол:

  • Төмөр замын коллеж 1998 он Зүтгүүрийн инженер механик мэргэжлээр бакалавр,
  • ШУТИС-ын МИС 2007 он “Дотоод шаталтын хөдөлгүүр” мэргэжлээр магистр,

Шагнал урамшуулал:

  • 2015 онд “Хүндэт төмөр замчин”
  • 2017 онд “Боловсролын тэргүүний ажилтан”
  • 2024 он "Тэргүүний төмөр замчин"

Ч.Баттунгалаг

Зүтгүүрийн мэргэжлийн багш


Мэргэжил: Зүтгүүрийн аж ахуйн инженер механик

Ажлын туршлага: 22 жил

Боловсрол:

  • Төмөр замын коллеж 1999 он Зүтгүүрийн инженер механик мэргэжлээр бакалавр,
  • ШУТИС-ын МИС 2007 он “Дотоод шаталтын хөдөлгүүр” мэргэжлээр магистр,

Шагнал урамшуулал:

  • 2007 оны 9-р сард УБТЗ-ын “Онц хөдөлгөөнчин”
  • 2011 оны 2-р сард БСШУЯ-ны жуух бичиг
  • 2016 оны 8-р сард “Тэргүүний төмөр замчин”
  • 2016 оны 10-р сард “Боловсролын тэргүүний ажилтан”
  • 2017 оны 8-р сард УБТЗ-ын хүндэт үнэмлэх
  • 2017 оны 10-р сард “Хүндэт төмөр замчин”
  • 2023 он 4 сард "Алтан гадас" одон